ГЕГ: Анх удаа зорчиж буй Монгол иргэдийн хурууны хээг уншуулах үйлдлүүд дээр удааширсан

С.Гандэлгэр
2024/03/31

Өчигдөр олон нийтийн сүлжээгээр Замын-Үүд боомтоор нэвтрэх гэсэн иргэдийн урт цуваа үүссэн бичлэг цацагдсан. Энэ талаар ГЕГ-аас ийн мэдээлжээ.

"3-р сарын 30-ний өдөр ЕБС-ийн амралт эхэлсэнтэй холбогдуулан Замын-Үүд боомтоор зорчих иргэдийн тоо нэмэгдэж гарах чиглэлд 5668, орох чиглэлд 2975 зорчигч нэвтэрлээ. Замын-Үүд боомтод ажиллаж буй Гаалийн газар, Хил хамгаалах байгууллагын зүгээс ямар нэгэн сүлжээ тасрах болон техникийн саатал гараагүй ба ажил хэвийн явагдаж дууссан.

Зорчигчийн ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Хилийн байгууллагын зүгээс анх удаа зорчиж буй Монгол иргэдийн хурууны хээг уншуулах үйлдлүүд дээр удааширч, Эрээн хотын боомт 18 цаг 30 минут хүртэл зорчигчдыг оруулсан мэдээллийг өглөө." гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна