Дорнод аймгийн БНХАУ-тай хил залгаа хэсэгт өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хээрийн түймэр гарсан талаар бид тухайн цаг үед нь мэдээлсэн. Тэгвэл уг түймэрт 8000 га талбай өртжээ.
"Түймэр тус аймгийн Матад сумаас зүүн урагш 100 км-т гарсан. Баасангаас бямба гаригт шилжих шөнө орон нутгийн цагаар 12:05 цагт гал сөнөөгчид болон оршин суугчид галыг бүрэн унтраасан" гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Гал түймрийн шалтгаан тодорхойгүй ч иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас болсон гэж үзэж байгаа юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна