15 настай хүү аргал оруулаад ирнэ гэж гараад сураггүй болжээ

Zuv.mn
2024/04/02

Аргал оруулаад ирнэ гэж гараад сураггүй болсон 15 настай хүүг эрэн хайж байна. 

Тодруулбал, Булган аймаг, Бүрэгхангай суманд дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 10:00-11:00 цагийн орчим иргэн Б гэрийнхээ гаднаас аргал оруулж ирнэ гэж гараад сураггүй болжээ. 

Энэ тухай дуудлагыг 04.01-ний өдрийн 19:00 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Бүрэгхангай сумын сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид, мэргэжлийн анги, ар гэрийнхэнтэй хамтран  иргэн Б/15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 19:30 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна