Загас агнуурыг хориглосон хуулийн хугацаа өчигдрөөс үйлчилж эхэлжээ. Амьтны тухай хуулийн 9.2.8, "Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд загас агнах, барихыг хориглох" заалтын үйлчлэх хугацаа ийнхүү эхэлсэн байна.
Дөрвөөс зургадугаар сарын дунд үе нь загасны үржлийн үе учир ийнхүү хориглодог юм. Сонирхуулахад, энэ нэ хоёр сар гаруйн хугацаанд загас 20 дахин үрждэг байна.
Хэрэв хориглосон хугацаанд амьтныг агнасан, барьсан тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 300 нэгж хуулийн этгээдийг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна