Дэлхийн Усны Өдөр: "Гүнээсээ Хайрлая" усны шилдэг шийдлийн эзэд тодорлоо

Zuv.mn
2024/04/03

Газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах "Гүнээсээ хайрлая" мэдээллийн аяныг “Оюу толгой” компани санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын Гидрогеологичдын холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.  "Гүнээсээ хайрлая" аяны хүрээнд “Оюу толгой” компани усны зохистой хэрэглээний туршлагаа зөвхөн үйл ажиллагаа явуулдаг Өмнөговь аймагаас гадна Монгол Улс даяар хуваалцах, бусад аж ахуйн нэгж байгууллагуудыг зохистой хэрэглээнд уриалах, усны салбарын судалгаа шинжилгээний ач холбогдлыг таниулах, дэмжих, иргэд хувь хүмүүсийн шинэлэг шийдлийг урамшуулах зорилгоор "Гүнээсээ хайрлая" усны шилдэг шийдэл шалгаруулах уралдааныг санаачлан, энэ жил Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газартай хамтран зохион байгуулж байгаад бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах, илүү олон байгууллага, судлаачид, иргэдийг татан оролцуулах, зохистой хэрэглээг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. "Гүнээсээ хайрлая" усны шилдэг шийдлийн шагналын эздээр:

  • Шилдэг иргэн: Усны нөөцийг хамгаалах, бохирдохоос сэргийлэх, бууруулах, хэмнэлттэй хэрэглэх чиглэлээр бодит үр дүнд хүрсэн, сайн туршлага, сургамж бий болгосон “Шилдэг иргэн” -ээр Д.Басандорж,
  • Шилдэг судлаач, судалгааны баг: Сүүлийн 3 жилд газрын доорх усны судалгаанд шинэ дэвшилтэт арга аргачлал, технологийг нэвтрүүлсэн, шинээр боловсруулсан, бодит үр дүн гаргасан “Шилдэг судлаач, судалгааны баг” шагналыг Л. Бархас,
  • Шилдэг байгууллага: Усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, эргүүлэн ашиглах дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, зохион бүтээсэн, бүтээн байгуулалт хийж бодит үр дүнд хүрсэн “Шилдэг байгууллага”-аар “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК тодорч, цом өргөмжлөл, мөнгөн шагналыг тус тус гардан авав. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.210
    2024/04/03

    Усныхаа үнэ татвараа нэмж өөрчилье. Усгүй болчихвол бид хаачих вэ. Уул уурхай ус ихээр хэргэлдэг үйлдвэр зэрэг газруудаас өндөр өндөр төлбөр авч нуур усан сан зэргийг байгуулья.Татвараа төлдөггүй гадныхнаас татвараа даруй авч усны нөөц нэмэгдүүлэхэд зарцуул.

    Хариулах