Өнөөдөр ханш нээж байгаа билээ. Энэ өдрийг БНХАУ-д “Ханш нээх” баяр болгон тэмдэглэдэг тул Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.
Дөрөвдүгээр сарын сарын 1-нээс Замын-Үүд боомт 24 цагаар ажиллаж эхэлсэн. Тус боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол одоо цагт 5000 зорчигч, 500 тээврийн хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20.000 хүнд үйлчлэх боломж бүрдээд байгааг албаныхан мэдээлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна