Орон нутгийн дөрвөн цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг гарсан.
Уг асуудлаар өнөөдөр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийсэн.
Уг мэдээллээр "Нэр бүхий цагдаагийн алба хаагчид насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон нь тогтоогдож, шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Хэрэгт холбогдёон дөрвөн алба хаагчдыг түр ажлаас нь чөлөөлсөн. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Хувь хүнтэй холбоотой мэдээллийг өгөх боломжгүй. Хэрэг үйлдсэн нь тогтоогдвол цагдаагийн байгууллагаас өмөөрч, хамгаалах боломжгүй" гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг үүрэг болгосноор ЦЕГ-ын дарга, хурандаа Т.Сүхболд газар дээр нь ажиллахаар хэрэг гарсан аймаг руу явсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.245
ДОТУУР ҮЗЛЭГ ХИЙХ ҮҮ.
Хариулах