- Ховд аймаг, Мянгад сум. Цагаан бургас багийн "Багалзуур" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 70 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ Ховд голын эрэг дагуух хулс шатаж байна гэсэн дуудлагыг 04 03-ны өдрийн 14:05 цагт /14:30/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Мянгад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд, тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран түймрийг унтраахаар ажиллаж 19:55 цагт унтрааж тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 15 га хулсны талбай шатсан.
- Сэлэнгэ аймаг, Баянгол сум. Баян багийн "Бага баян" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 135 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.03-ны өдрийн 13:27 цагт /13:56/ хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж 16:17 цагт уүрэн унтрааж тус сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын хяналтын байцаагчид үлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 30 га хээрийн талбай шатсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.103
Хар ус нуурын зэгс шагшуурга гэдэг юм даа Хайран байна Зэгсний урт хошуутай зэрлэг гахай хар сүүлт амьдрах орчингүй болж устах боллоо
Хариулах66.181.182.97
ХУЛС ГЭДЭГ МОД МОНГОЛД УРГАДАГГҮЙ
Хариулах