Увс аймаг дахь Боршоо боомтын хүчин чадал ЗУРГАА ДАХИН НЭМЭГДЖЭЭ

С.Гандэлгэр
2024/04/08

БОРШОО БООМТ УХААЛАГ ХЯНАЛТЫН СИСТЕМ, РЕНТГЕН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЛАБОРАТОРИ БҮХИЙ ОРЧИН ҮЕИЙН БООМТ БОЛЖ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

Увс аймаг дахь Боршоо боомтын өргөтгөл шинэтгэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, ашиглалтад орлоо.

Ингэснээр Боршоо боомтын зорчигч, суудлын автомашин, ачааны автомашины нэвтрэх хүчин чадал 6 дахин нэмэгдэж, өдөртөө 1500 зорчигч, 1000 автомашин зорчих боломж бүрдэж байна.

Тодруулбал, суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 6.7 дахин, зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдэв.

Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийн нэгдүгээрт хилийн боомт, тээвэр логистикийн асуудлыг эрэмбэлж, Боомтын сэргэлтийн хүрээнд бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтууд өрнүүлж байна.

Боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.26
    2024/04/08

    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

    Хариулах