Н.Өнөрцэцэг хэнд гай болов?

Zuv.mn
2024/04/08

Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг “Хэргийг нь бүрэн шийдвэрлэж дуустал” Зариг.мн сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг нь түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Өмнөөлөгч О.Батсүх нь энэ талаар өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ.  

Прокуророос Н.Өнөрцэцэгийн мэргэжлийн үйл ажиллагааг хориглох хүсэлтийг энэ сарын 5-нд Шүүхэд гаргажээ. Прокурорын байгууллага Шүүхэд хүсэлт гаргаж, тухайн хүний мэргэжлийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж болдог. Гэхдээ энэ хүсэлтийг тухайн хүний мэргэжлийн үйл ажиллагаа хэрэг шалгах үйл явцад сөргөөр нөлөөлж болох үед, тодорхой үндэслэл, тайлбартайгаар гаргадаг аж. Шүүхийн шийдвэрт мөн Н.Өнөрцэцэгийн эзэмшлийн сайтыг онцгойлон дурдсан нь хувийн хэвшлийн ААН-ийн үндэслэлийг хохироох үндэслэл болж байгааг өмгөөлөгч нь онцолсон.

Өөрөөр хэлбэл, Шүүхээс Н.Өнөрцэцэгийн үйл ажиллагаа хэрэг шийдвэрлэлтэд нөлөөлж байгааг батлахдаа олон нийтийн сүлжээнд бичсэн сэтгэгдэл зэргийг баримт болгож авсныг өмгөөлөгч нь эсэргүүцэж байгаа юм байна.

Үнэндээ Н.Өнөрцэцэг төрийн өндөр албан тушаалтан биш. Үндсэн чиг үүрэг нь олон нийтийн ашиг сонирхолд үйлчлэх ёстой сэтгүүлч. Тэгвэл олон нийтийн ашиг сонирхолд үйлчлэхийг хориглох нь хэний эрх ашигтай зөрчилдөх вэ гэвэл төр, эрх баригч, дарга нар гэхээс өөр хариулт олж ирэхгүй. "Н.Өнөрцэцэг /Мэргэжлийн үйл ажиллагаа нь/ хэнд гай болов" гэвэл олон нийтэд лав биш. Тиймээс түүний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан нь яах аргагүй улс төрийн зорилготой гэж харагдаж байна. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.53
    2024/04/09

    Өгөрцэвдэг хүн болгонд гай болж байна

    Хариулах
  • 202.126.89.204
    2024/04/09

    Сэтгүүлч гэж заавал увайгүй байх хэрэггүй шүүдээ арай л дэндүү дээ дэндүү байсан шүү ӨНӨРӨӨ САЙН БОДОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ӨӨРТӨӨ САЙН ДҮГНЭЛТ ХИЙГЭЭРЭЙ МӨНГӨТЭЙ БОЛ АРД ИРГЭД ХАМААГҮЙ ГЭЭД ӨМХИЙ МАХ ӨМХЛЭЖ ЗОГСОХЫГ ЧИНЬ ХАРААД ҮНЭХЭЭР ОЙ ГУТСАН ШҮҮ

    Хариулах
  • 178.174.229.45
    2024/04/08

    1937 OND OROSOD BISHINSKII GJ ALDARTAI YARGACHIN PROKUROR BAILAA.MONGOLIIN HUULIIN BAIGUULAGA ODOO BOLTOL BISHINSKIIN SURGAALIAS SALAAGUI BGAA SHUU UNEHEER GUTAMSHIGTAI

    Хариулах
  • 66.181.188.66
    2024/04/08

    Сэтгүүлч гэх нэртэй улс эх орон, ард түмэндээ, аав ээж. Гэр бүлдээ ямарч баялаг бүтээж өгдөггүй, амаараа бурж, алга цаасан дээр хов бичиж, аливаа мөнгөтэй нэгнийг шантаажилж амьдардаг ийм л хүмүүс голдуу байх юм даа Тэгээд харамсалтай нь хэрүүл хийхдээ уран цэцэн хүүхэн голдуу бүрэлдэхүүнтэй үнэхээр энэ цаг үеийн л зовлон юм даа

    Хариулах
  • 103.212.118.133
    2024/04/08

    шүүх хараат бусаар шудрага шийдвэр гаргах ёстой, захиалгаар ял өгдөгөө болиочээ

    Хариулах