Мөрийтэй тоглолт зохион байгуулсан хятадуудын хэргийг шалгаж дуусжээ

Х.Батсайхан
2024/04/08

Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанцав” нэртэй зочид буудалд гадаадын иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг манай сайт тухайн үед газар дээрээс нь шууд дамжуулан үзүүлсэн билээ. 

Тэгвэл Цагдаагийн байгууллагаас тус хэргийг шалгаж дуусжээ.  

Хэргийг сануулбал, Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн M.Z мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлсэн. Улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна