Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-ны өдөр "Дэлхийн Усны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан усны шилдэг шийдлийн “Гүнээсээ хайрлая” шалгаруулалт энэ жил анх удаа зохион байгуулагдах гэж байна.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Гүнээсээ хайрлая” газрын доорх усны мэдээллийн аян, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургууль, Монголын Гидрогеологичдын холбоо, “Оюу толгой” компани нар хамтран санаачилж, цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.
Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Усны Газар, Оюу толгой ХХК, Монголын Гидрогеологичдийн холбоо, ШУТИС хамтран зохион байгуулж буй "Гүнээсээ хайрлая" усны шилдэг шийдлийн шалгаруулалтад та бүхнийг оролцохыг урьж байна.
Гүнээсээ хайрлая” шагнал нь жил бүрийн “Дэлхийн Усны өдөр”-өөр шалгаруулах уламжлалыг эхлүүлж байна. Уг шагнал нь Монгол орны усны нөөцийг хамгаалах, зүй зохистой хэмнэлттэй ашиглах, бохирдол, хомсдолоос сэргийлэх, нөхөн сэргээх бодитой арга хэмжээг хэрэгжүүлж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа иргэн, судлаач, аж ахуй нэгж байгууллагыг урамшуулах, дэмжих, алдаршуулах, олон нийтэд усны зохистой хэрэглээ, зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх, шилдэг шийдлүүдийг таниулан сурталчлах ач холбогдолтой.
Шагналд материал хүлээн авах, шалгаруулах:
Нэр дэвшигчийн холбогдох өргөдлийг "Гүнээсээ хайрлая 2024" усны шагналд нэр дэвших бүртгэл https://form.jotform.com/240550556810452 холбоосоор хүлээн авна.
Шилдэг байгууллага:
Усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, эргүүлэн ашиглах дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, зохион бүтээсэн, бүтээн байгуулалт хийж бодит үр дүнд хүрсэн
Шилдэг иргэн:
Усны нөөцийг хамгаалах, бохирдохоос сэргийлэх, бохирдлыг бууруулах, хэмнэлттэй хэрэглэх чиглэлээр бодит үр дүнд хүрсэн, сайн туршлага сургамж бий болгосон
Шилдэг судлаач, судалгааны баг:
Сүүлийн гурван жилд газрын доорх усны судалгаанд шинэ дэвшилтэт арга аргачлал, технологийг нэвтрүүлсэн, шинээр боловсруулсан, бодит үр дүн гаргасан; ААН, хувь хүн, судлаач, судалгааны багийг тодруулна.
Та бүхэн өргөдлөө 3 сарын 15-ний өдрөөс өмнө явуулна уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна