Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хүүхэд хамгааллын 108 төвд ажиллажээ.
Тэрбээр "Хүүхэд хамгааллын 108 утасны төв дээр ажиллалаа. ЭТТ ногдол ашгийг олгосны дараа төвд ирэх дуудлагын тоо эрс нэмэгджээ. Эцэг, эхчүүд минь нандин үрээ хайрлаж, хамгаалаач.
Ер нь сар бүрийн 20-ны үеэр хүүхдийн мөнгөний олголтын дараа болон баяр ёслолын үеэр томчуудын архидалт хавтгайрч, хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэмэгддэгийг ажилтнууд хэлж байна. Хүүхдийн мөнгийг архинд биш хүүхдэдээ зарцуулаач.
Боловсролын орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт мөн нэмэгдэж байна. Хүүхдээ хаана хэнтэй нөхөрлөж, өөрт нь юу тулгамдаж байгааг маш сайн ойлгож, мэдэрч ярилцмаар байна. Хүүхдүүдийнхээ найз нөхдийн хаяг утсыг бүртгээд, эцэг эхтэй нь мөн холбоотой байгаарай" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.95
Ядарч байна гээд л тэгсэн мөртөө мөнгө өгөхөөр архи уугаад байхаар яаж өөдлөх вэ дээ
Хариулах