М.Бат-Эрдэнийн “Архинаас биш амьдралаас цөхөрлөө” фото зураг цахим үзэсгэлэнд тэргүүн байр эзэлжээ


Нэг зураг мянган үгнээс хүчтэй гэдэг. Уран бүтээлийн “Цөхөрлөө” нэгдлийн залуус “ЦӨХӨРЛӨӨ” баримтат гэрэл зургийн уралдааныг олон нийтийн дунд  зарлажээ. Өнөгрсөн гуравдугаар сарын 22-ны өдрөөс энэ сарын 4-ний өдрийг хүртэл зарлагдсан уг уралдаанд нийт 54 оролцогчийн 99 гэрэл зураг ирснээс шилдэг таван бүтээлийг мэргэжлийн шүүгчид шалгаруулсан байна.


Шүүгчдийн бүрэлдэхүүнд СГЗ, Гамма агентлагийн үүсгэн байгуулагч С.Цацралт, Хүрээлэн төслийн удирдагч, байгалийн гэрэл зурагчин У.Ганбаяр, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн фото сэтгүүл зүйн багш Д.Оюунбат, мэргэжлийн зурагчин Ү.Одбаяр нар ажиллажээ.


Өнөөгийн Монголын нийгмийн үнэн төрхийг гэрэл зургаар харуулсан бүтээлүүдээс оролцогч М.Бат-Эрдэнийн “Архинаас биш амьдралаас” зураг тэргүүн байр, Б.Заяажаргалын “Амьдрахаас ч цөхөрлөө” фото зураг дэд байр, Б.Төрбатын “Орчин цагийн нүүдэлчид” фото зураг гуравдугаар байр эзэлжээ.


Харин тусгай байрыг оролцогч Э.Буянзаяагийн “Хөгшин ба залуу” Б.Төрбат “Цэцэрлэгт хүрэх зам”  бүтээлээрээ авсан байна.

Иргэдийн өдөр тутмын амьдралд тулгарч буй асуудлыг харуулах зорилготой энэ үзэсгэлэнд мэргэжлийн фото зурагчид бус, жирийн иргэд, зургийн аппарат, гар утастай хэн боловч оролцох бололцоотой байснаараа  бусдад  илүү өргөн  боломж олгосон гэж “Цөхөрлөө” уран бүтээлийн нэгдлийнхэн онцолж байлаа.

Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр шилдэг 30 бүтээлийг “Corporate Convention center”-ийн үзэсгэлэнийн танхимд дэлгэн олон нийтэд толилуулсан байна.  

Нэгдүгээр байр: “Архинаас биш амьдралаас...Цөхөрлөө...

 

Хоёрдугаар байр: Б.Заяажаргалын “Амьдрахаас ч цөхөрлөө” 






Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.51
    2024/04/13

    Архи архи энэ хар ус олон гайтай бнааа

    Хариулах
  • 66.181.186.95
    2024/04/09

    Архинаас л хамаг бузар гардаг бусуу Архийг найман хорны нэг . Тамтаггүй явбаас жинхэнэ там гэж хэн хэллээ.........

    Хариулах