​ "Jet Sharing Mongolia"-ийн залуус "ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ" аяныг дэмжиж ажиллахаар боллоо

Zuv.mn
2024/04/09

"Jet Sharing Mongolia" компанийн залуус "ДЭЭРЭЛХЭЛ ДЭЛГЭРЭХ ЁСГҮЙ" аяныг дэмжиж ажиллахаар боллоо.

Энэ талаар "Jet Sharing Mongolia" ХХК-ийн үүсгэн байгуулагч Г.Дашням "ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг даргатай үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалтын эсрэг аянд хамтран оролцохоор боллоо. 

Дөрвөн хүүхэд тутмын нэг нь үе тэнгийн хүчирхийлэлд өртдөг. Одоогийн байдлаар 2024 онд үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллээс болж, 10 хүүхэд амиа хорлосон. 

Үүний найм нь өөрийгөө боомилж, хоёр нь өндрөөс үсэрч амиа хорлосон харамсалтай юм болсон байна. Бид үүний эсрэг дуу хоолойгоо нэгтгэх ёстой" гэдгийг онцоллоо.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна