Урин хавартай золгохтой зэрэгцэн өвлийн турш хуримтлагдсан шороо тоосноосоо салж, орчин тойрноо тордон, өнгө үзэмжийг нь сэргээх их цэвэрлэгээний ажлыг нийслэлчүүд жил бүр өрнүүлдэг билээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 4-р сарын 8-19-ний өдрүүдэд нийслэл даяар зарласан “Хаврын их цэвэрлэгээ” аянд ХААН Банкны төв оффисын хамт олон нэгдлээ.
ХААН Банкны төв оффис ХААН Банк цамхаг Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршдог бөгөөд ойр орчмынхоо 2 хэсэг газарт өнгөрсөн баасан гарагт 200 гаруй ажилтан сайн дураараа цэвэрлэгээ хийсэн юм. Тухайлбал, ХААН Банк цамхагийн урд талын морьтой хөшөө бүхий талбай болон 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайг бүхэлд нь цэвэрлэсэн бөгөөд шаардлагатай ажлын багаж хэрэгсэл, бээлий, шуудай, амны хаалт зэргээр ажилтнуудаа бүрэн хангаж, хөдөлмөр хамгааллыг сахиж ажилласан юм.
“Хаврын их цэвэрлэгээ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчныхоо 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайн бохирдол, хог хаягдлыг цэвэрлэж, өнгө үзэмжгүй хаяг, самбаруудаа буулгах, сэргээн засварлах зэрэг өргөн хүрээний их цэвэрлэгээний ажил өрнүүлж байна. Үндэсний томоохон аж ахуйн нэгж байгууллагын хувьд ХААН Банк энэ аянд хамгийн түрүүнд нэгдэж, бусдыгаа ч мөн уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
176.3.138.50
Угааж цэвэрлэж байгаа нь сайн хэрэг, сайхан байна . Гэхдээ ногоон байгууламж мод зүлэг тарихгүй бол нэмэргүй. Ийм их бохирдолдтой тоосжилт ихтэй ялангуяа хаврын улиралд шороо их босдог. Энэ хэдэн дарга нар толгой нь үнэхээр ажиллахгүй новш юмаа!
Хариулах