-"Монголчуудад амьдралын чанар хэрэггүй. Гагцхүү гар утас, интернэт, хэрүүлийн сэдэв байхад болно"-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагын нэг өнцөг Ц.Элбэгдорж руу чиглэсэн билээ.
“Намын дарга нар, нөлөө бүхий кадруудыг урьж оролцуулдаг даацтай контент болох нь” гэсэн хүлээлттэй байсан энэ нэвтрүүлэг харин бөөн хар хэрүүлийн үндсийг тавьдаг нэвтрүүлэг болох бололтой.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ дайралтынх нь хариуг өнөөдөр өгч, халз мэтгэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Далимд нь уурын зуухны галч, англи, орос, монгол аль дуртай хэлээр чинь ярья гэж түншээд авлаа.
Харамсалтай нь, хоёр улстөрч ингэж хэрэлдлээ гээд нийгмийг талцуулахаас бус, асуудал шийдэхгүй, амьдралыг сайжруулахгүй нь тодорхой. Өөрөөр хэлбэл, мэтгэлцээн болсон ч, болоогүй ч хожигч нь улс төрчид, тэр тусмаа эрх баригчид байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.
Хууль хяналтын байгууллагаар шалгуулах, нөгөө нь нэр төрөө хамгаалан шүүхэд хандах гэх мэт асуудлыг шийдэх боломж бололцоо нь байсаар байхад олон нийтэд хандана гэдэг аль, алинд нь баримт нотолгоо байхгүйн л шинж. Рокит бэй, Фла хэмээх хоёр рэпперийн хэнд ч хэрэггүй балай авгайн хэрүүлийг өндөр түвшинд гаргаж байгаагаас өөрцгүй. Үүнд үнэндээ сайн юм юу байхгүй.
УИХ-ын ээлжит сонгууль болоход цөөхөн хоног үлдэж байна. Нийгмийн сэтгэл зүйг чиглүүлэгчид 2024 оны зургадугаар сарын 27-ныг хүртэл хэрүүлийн сэдвээ өдөр, өдрөөр нь төлөвлөчихсөн, олон нийтийн анхаарлыг зүдэргээтэй бодит байдлаас нь хөндий байлгахыг санаархаж байгаа. Энэ хэрүүл ч нэг хэсэг нь байхыг үгүйсгэхгүй. Гэтэл Ерөнхий сайдын ярьсан олон чухал асуудлаас хэрүүл хийж болох хэсгийг шүүрэн авч, хөөрөлд автаж байгаа нь монголчууд хэрүүлээр хооллогч, тэр нь уруу дорой амьдралынх нь шалтгаан болчихсоныг /сонгуульд бодитой хандах чадваргүй/ харуулж буй.
Сүүлийн 10-хан хоногийг хоногийг аваад үзэхэд л Сү.Батболдын АНУ дахь хаус, СУИС-д соёл болтлоо хөгжсөн үеийн ялгаа, дээрэлхэлт, дуучин И.Мишээлтэй холбоотой хөдөлмөрийн мөлжлөг, хүчирхийлэл, залгуулаад Ц.Элбэгдоржийн өргөмөл охины АНУ дахь байшинг тойрч хэрэлдэцгээсэн. Одоо Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асны хэрүүл ороод ирлээ.
Монголчууд ийм "хэрүүлээр хооллогч" шинжтэй байхад үед улс төрчид дуртай хоолыг нь ахиухан өгч байгаад улс төрийн ашиг хонжоо гаргахыг эрмэлзэх нь зүй ёсны хэрэг. Сэдэв шидлээ, хэрэлдүүллээ, ашиг сонирхлоо хэрэгжүүллээ гэдэг зарчим л үйлчилнэ.
Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд олон нийтийн сүлжээнээс хамааралтай болох нь хүнийг тэнэг болгодог гэдгийг баталжээ. Удахгүй компьютер тоглоомд донтолтын нэгэн адил ДЭМБ-ын өвчний жагсаалтад орох нь тодорхой.
Гэтэл монголчуудын энэ талын хэрэглээ дэлхийнхээс даваад явчихсан. Олон нийтийн сүлжээнд донтдоггүй юм гэхэд байнга хэрэглэсний хор уршиг бий. Нэгдүгээрт, нийгмийн сүлжээ нь манай үндэстний амьдрах чадварыг бага, багаар сулруулж, бодит амьдралаас холдуулж байна. Нэгэн телевизийн хөтлөгч залуу шууд эфирт “Манай залуучууд эх оронч сэтгэлтэй болсон байна лээ. Тэрийг жаахан өрдөөд өгөх юм бол асаад ирнэ гэдгийг мэдэрсэн. Саяхан Богд ууланд түймэр гарсан шүү дээ. Тэгэхэд би фэйсбүүктээ “Монголчууд аа, эх орон чинь шатаж байна шүү дээ. яагаад ингээд зүгээр суугаад байгаа юм бэ. Очиж унтраацахгүй юм уу” гээд бичсэн юм. Тэгээд унтчихаад өглөө босоод ирсэн чинь өчнөөн хүн коммент бичээд хэдэн мянган лайк шейр авсан байсан” гэж ярьсан. Түүний постыг харж сэтгэлээ чилээсэн хүмүүс түүндээ сэтгэл ханаж, бусдад найдсан нь тодорхой. Бодит амьдрал дээр хэн ч ууланд очиж гал унтраалцаагүй.
Хоёрт, бодит мэдээллээс холдуулж, хязгаарлагдмал орчинд оруулдаг. Ингэснээрээ хар пиарчид, нийгмийн сэтгэлзүйг удирдан чиглүүлэгчдийн бэлдсэн өгөөшийг л үмхэж, гарч бодит мэдээлэл олж авах хүслийг унтраана. Аажмаар сүлжээнд тавигдсан мэдээллийг л үнэн бодит гэж итгэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.126
Яасан оновчтой зөв гарчиг вэ. Надад нэг эмэгтэй хэрүүлээр хооллодог, нөхрүүдээ юмыг нь булааж амьдардаг бүлэг эгч дүүс, бүр улам байна гэж билээ
Хариулах202.72.245.121
Үндэсний баялаг нь гадаадил тод байга учраас хүрааж иргэддээ долойлуураар өгөөч ээ дандаа ирээдүйн чихэр хүлхүүлэх юм
Хариулах202.126.89.139
Амьдрал нь новшийн учир монголчууд хэрүүлээр амьдарч байна. Ажилтай, өөдтэй амьдралтай бол ямар юмаа хэрүүл, хов жив хийж байхав дээ .
Хариулах