Сураггүй болсон хүүхдүүдээс 3 нь олдож, 13 настай С.Элбэрэл охиныг эрэн хайж байна


Дөрөвдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд нийт дөрвөн хүүхэд алга болж, цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагааг хийсэн. 

Тэгвэл 7 настай, 12 настай 14 настай эрэгтэй хүүхдүүд олдож, ар гэрийхэнд нь хүлээлгэж өгчээ. 

Харин одоогийн байдлаар 13 настай С.Элбэрэл охиныг эрэн хайх ажиллагааг цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байна. 

13 настай С.Элбэрэл охин дөрөвдүгээр сарын 08-ны даваа гарагт 12 цагт хичээлдээ явахаар Дарь-Эхэд байрлах гэрээсээ гараад сураггүй алга болсон. охиныг эрэн хайж байна. Охин гэрээсээ гарахдаа тод ягаан өнгийн куртик, цэнхэр жинсэн өмдтэй, саарал цүнх, хар өнгийн гуталтай явсан. Том алаг нүдтэй, хар бор урт үстэй, 158 см орчим өндөр.

Охиныг эхлээд ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдэж хайж эхэлсэн. Эрэл мухардсан тул зураг мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулан эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зураг дээрх хүүхдийг харсан хүн байвал 88879488, 99261662, 80305002 дугаарт холбогдож мэдээлэл өгнө үү.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна