​Дэлбэрэлтэд өртөж шатсан 207-р байрыг “Газар хөдлөлтөд тэсвэргүй” гэж дүгнэжээ

Х.Батсайхан
2024/04/10

Энэ оны нэгдүгээр сарын 24-ий шөнө Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас шатсан дөрвөн байрны нөхцөл байдлыг үнэлсэн шинжээчдийн дүгнэлт гарчээ. Дэлбэрэлтийн улмаас гарсан галын нөлөөлөлд дөрвөн байр өртсөнөөс хамгийн ихээр өртсөн 207 дугаар байрыг “газар хөдлөлтөд тэсвэргүй” гэж дүгнэсэн байна. Харин үлдсэн байруудыг хүчитгэх боломжтой гэж дүгнэсэн аж.  

БХБЯ-наас дээрх дүгнэлтээ УОК-д танилцуулах бөгөөд тэндээс дараа, дараагийн шатны шийдвэрүүд гарах юм байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.138
    2024/04/10

    одоо дашваанжил байр барьж өгөх болж дээ

    Хариулах