13 настай С.Элбэрэл охин олдоогүй байна

Х.Есү
2024/04/10

Өнгөрсөн хоногуудад цахим орчинд дөрвөн хүүхэд алга болсон талаар зар мэдээлэл түгсэн. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн ерөнхий газраас эрэн хайх ажиллагааг эхлүүлж одоогоор гурван хүүхдийг эсэн мэнд олоод байна.

May be an image of 1 person

Харин 13 настай С.Элбэрэл охин өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа тул харсан үзсэн хүн байвал цагдаагийн газарт болон дараах дугаарт холбогдож мэдээлэл өгнө үү. 

Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 13 настай С.Элбэрэл 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагт хичээл рүүгээ явна гэж гэрээсээ гарч яваад одоог хүртэл ирээгүй, сураггүй алга болсон талаарх гомдол мэдээллийн дагуу алга болсон бага насны хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион явуулж байна.

Алга болсон бага насны хүүхэд нь 158 см орчим өндөртэй, туранхай, давхраатай том нүдтэй, цагаан зууван царайтай, урт бор шар үстэй.

Гэрээсээ гарахдаа ягаан куртик, цэнхэр жийнс, саарал өнгийн цүнх, хар арьсан гуталтай явж байсан тул хүүхдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 94945413, 94140880, 80368822 дугаарын утсанд ирүүлнэ үү.

Олдсон хүүхдүүдийн мэдээлэл:

Энэ оны 04 дүгээр сарын 08-ны өдөр оршин суух газраасаа сураггүй алга болсон 7, 12, 14 насны гурван эрэгтэй хүүхдийг олж тогтоон ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.

May be an image of 2 people and text




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна