Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр эрүүдэн шүүгдэж, хэргийг хүчээр хүлээсэн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын асуудлаар Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлэл хийлээ.
Ажлын хэсэг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт яллагдаж, сүүлд Прокурорын шийдвэрээр суллагдсан С.Чимгээ, Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүгдэж, заяагдмал болон хуулиар олгогдсон эрхүүд нь зөрчигдсөнтэй холбоотойгоор олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахаар болжээ. Энэ хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн хороо, Эрүүдэн шүүхээс ангид байх дэд хороотой хамтран ажиллахаар төлөвлөсөн байна.
Энэ хүрээнд С.Чимгээ, Б.Соднамдаржаа нартай уулзаж нөхцөл байдлыг тодруулах, хохирлыг тогтоож, нөхөн төлбөр олгох, мөн дурдагдсан олон улсын байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран цаашид Монгол Улс иргэдийнхээ эрхийг зөрчихгүй байх тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.164
За даа одоо л зөв зам дээрээ гарах нь дээ
Хариулах