Эх дэлхий, байгаль орчиноо хамгаалах боломж танд яг одоо ирээд байна.
НҮБ-ийн мэдээллэснээр нэг хүн жилд дунджаар 7,6 кг электрон хог хаягдал гаргадаг бөгөөд найман тэрбум хүнд үржүүлбэл 57,4 сая тонн гэсэн үг юм. Энэ нь эдгээр хаягдлыг дундаж ачааны машинд овоолбол дэлхийг 13 удаа бүтэн ороож хүрэхуйц урт дараалал үүсэх юм.
Хорт бодис, үнэт металлын холимог агуулсан энэхүү хог хаягдлын ердөө 17,4 хувийг л бид дахин боловсруулж чаддаг байна. Энэ төрлийн хог хаягдал нь зэс, алт, далладий, мөнгөн ус, хүнцэл, гэх мэт хүний эрүүл мэндэд асар хор нөлөөтэй маш олон төрлийн химийн бодисуудыг давхар агуулдаг. Иймээс электрон хог хаягдлаа дахин боловсруулах нь эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой.
Электрон хог хаягдалд агуулагддаг мөнгөн ус, хар тугалга зэрэг химийн бодис нь хэдэн зууны турш байгальд задрахгүйгээр хөрс, усанд шингэдэг учир бусад хаягдалтай адил газар булчхаж болохгүй. Бидний хамгийн түгээмэл хэрэглэдэг хуруу зай гэхэд дангаараа дөрвөн метр квадрат талбайг хордуулж, 800 мянган литр ус бохирдуулах чадалтай байдаг байна.
Тэгвэл Монголчууд бид электрон хаягдлаа хэрхэн устгадаг юм бол?
Бид электрон хог хаягдлаа хэрхэн устгадаг талаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Алтансүх нэгэн ярилцлагад дурдсанаар “Хог хаягдлыг эх үүсвэрээс нь шалтгаалан хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх аюулын шинж чанараар нь аюултай, тусгай, болон энгийн гэсэн зэрэглэлүүдэд хуваадаг. Аюултай хог хаягдлын хувьд тэсрэмтгий, шатамхай, идэмхий, хортой, цацраг идэвхт бодисыг агуулсан хог хаягдлууд ордог байна. Ийм төрлийн хог хаягдлыг аюулгүй болгож, устгахын тулд уг төрлийн хаягдал үүсэхээс эхлээд бүрэн устгах хүртэл тусгай бодлого, боловсруулах технологи, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай байдаг байна.
Манай орны хувьд ийм төрлийн хог хаягдлаа газарт булах, овоолохоос өөр аюулгүй болгох, овор хэмжээ багасгах, дахин боловсруулах үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж саяхныг хүртэл байдаггүй” байсан юм.
Тэгвэл Нэкст электроникс ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд “Экологийн цагдаагийн газар”, “Нью Метод” ХХК электроник, цахим болон цахилгаан хэрэгслийн хаягдал, бүх төрлийн хаягдал баттерей боловсруулах Монголын анхны үйлдвэртэй хамтран “Хогоо биш БАЙГАЛИА хадгалъя” аяныг санаачлан зохион байгуулж байна.
Аянд хэрхэн хамрагдах вэ?
Тус аян нь байгальд энгийн хогтой хамт хаягдаж хөрсний доройтол, хүн болон байгальд маш их сөрөг нөлөө үзүүлж буй электрон хог хаягдлыг цуглуулан, дахин боловсруулж хоёрдогч бүтээгдэхүүн болгох зорилготой юм.
Та Нэкст электрониксийн Улаанбаатар болон орон нутгийн өөрт ойр байрлах хүссэн салбар дэлгүүртээ очин хэрэглэхгүй, ашиглах боломжгүй болсон эвдэрсэн гар утас, хөргөгч угаалгын машин гээд бүх төрлийн цахилгаан барааг авчирч өгөөд 50,000₮ болон 100,000₮-ийн эрхийн бичиг авах боломжтой боллоо.
Хүлээн авах хугацаа 04 сарын 05-аас 04 сарын 18-ыг хүртэл ердөө 14-хөн хоног үргэлжилнэ.
Таны өгсөн электрон хог хаягдлыг хэрхэн ашиглах вэ?
“Нью Метод” ХХК-ы хувьд жилд 500 тн хог хаягдлыг дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд эдгээрээр катодын зэс, явган хүний замын хавтан хийдэг хуванцар, хөнгөн цагаан, төмөр зэргийг гарган хоёрдогч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна