Jet scooter 6000 скүүтертэй болж, түгжрэлийг бууруулна

Zuv.mn
2024/04/12

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах шийдлүүдийн нэг бол цахилгаан скүүтер. 

Анх "Jet scoorter" жилийн өмнөөс цахилгаан скүүтерийн түрээс явуулж эхлээд иргэдийн байнгын хэрэглээ болсон. 

 2023 оноос эхлэн “Жет скүүтер”-ийн хэрэглэгч болж, 60 тонн түлш агаарт дэгдэхээс сэргийлж, агаарын бохирдолд эерэгээр нөлөөлж чадсан.

Өнгөрсөн 2023 онд 3000 скүүтертэйгээр үйл ажиллагаа явуулсан бол энэ жил хоёр дахин их буюу 6000 скүүтэйтэйгээр ажиллахаар, өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ.

Шинээр нэмэгдэж буй 3000 скүүтер нь хэрэглэгчдийн санал хүсэлтийн дагуу амаржинтай буюу илүү тав тухтай зорчих боломжтойгоороо давуу талтай юм. Хэрэглэгчдийн дийлэнх нь залуус байдаг учраас бид нийгмийн хариуцлагын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяныг дэмжиж, хамтран ажиллахаар болсон байна.

Нийслэл хотдоо шинэ соёлыг түгээх зорилготой “Jet scooter”-г үүсгэн байгуулагч Г.Дашням болон “Jet sharing” Казахстаны үүсгэн байгуулагч А.Мейрам нар нээлтэд оролцохоор ирсэн залуустай чөлөөт ярилцлага хийж санал бодлоо солилцох юм. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.254
    2024/04/12

    Скүүтэр бусад ийм төрлийн зорчих хэрэгслийн тухай хууль дүрэмтэй болохгүй бол явган хүний замаар хүүхэд хөгшид явах боломжгүй болсон байна шүү. Скүүтэр цахилгаан дугуйг номержуулах хамгаалалтын малгай өмсгөх, зорчих замыг тодорхой болгох зэрэг олон ажлуудыг шийдсэний дараа тоог нь олшруулах хэрэгтэй.

    Хариулах