П.Мөнхтулга: Ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой

Х.Есү
1 цаг 57 минутын өмнө

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр бид УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаас ахмадуудын тэтгэврийн асуудлар зарим зүйлсийг тодрууллаа. 

Тэрбээр, "Ахмадуудын тэтгэврийн зээлийн хүү бусад хэрэглээний зээлийн хүүтэй адилхан 16-18 хувийн хүүтэй байдаг. Энэ бол эрсдэлгүй зээлийн хамгийн том хэлбэр. Ямар ч эрсдэлгүй зээл яагаад бусад эрсдэлтэй зээлтэй адилхан хүүтэй байгаа юм бэ гэдэг асуудал байна. 

Бусад орнуудад ахмадын зээл чинь төрөөс олгож байгаа тэтгэмж учраас банкаар дамжиж байгаа учраас зээлийн ангилалд багтдаггүй. Тэгэхээр энэ боломжийг бид судалж үзээд, ахмадуудын зээлийн хүүг бууруулах боломжтой гэж харсан" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна