Х.Нямбаатар: Би цоохор дээлтэй хүнтэй нэг тал болмооргүй байна

Х.Есү
2 цаг 22 минутын өмнө

Цахим орчинд "Хаадын хагарал" хэмээн улс төрчдийг хоёр талд хуваасан зураг тархжээ. 

Тодруулбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарыг хоёр тал болгон хуваажээ. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн талд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хотын дарга Х.Нямбаатар, Х.Баттулга нарын зургийг байршуулжээ. 

Уг асуудалд хотын дарга Х.Нямбаатар "Эрхэм улс төрийн анализчидаа бүлэг фракц болгохдоо жаахан баримжаатай таамаг дэвшүүлцгээ. Ялангуяа би цоохор дээлтэй хүнтэй нэг тал болмооргүй байна. Бид хоёр хоорондоо үзэл бодол таардаггүй банхарууд шүү. Ерөнхийлөгч байх үед тал таардаггүй байсан" хэмээн байр сууриа илэрхийлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна