"Намрын өнгө" үзэсгэлэн худалдааг 21 дэх жилдээ зохион байгууллаа

Х.Есү
1 цаг 51 минутын өмнө

Орон нутгийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид, малчдын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд таниулах, түншлэлийг бий болгох, харилцан туршлага солилцох, худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Намрын өнгө” үзэсгэлэн худалдааг 21 дэх жилдээ зохион байгуулж байна.

May be an image of 3 people

Үзэсгэлэн худалдаанд ноос, ноолуур, арьс ширэн эдлэл, хүнс, хүнсний бүтээгдэхүүн, шинэ техник, технологи, инновац, гар урлал, бэлэг дурсгал, үндэсний өв уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүн зэрэг өргөн нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээр аж ахуйн нэгжүүд оролцож байгаа бөгөөд энэ үеэр нийт 7 номинациар 12 шилдэг оролцогчийг шалгаруулж, урамшуулах юм.

May be an image of 1 person and text

Энэ удаагийн үзэсгэлэнд 15 сумын иргэдийн төлөөлөл, Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймгийн 250 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож байна. Түүнчлэн үзэсгэлэнгийн эхний өдөр л гэхэд 130 гаруй сая төгрөгийн борлуулалтын орлого бүртгэгдсэн нь тус арга хэмжээний ач холбогдлыг илтгэн харуулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна