Д.Трампыг дэмждэг нөлөөлөгч буудуулж амиа алдлаа

Zuv.mn
2 цаг 27 минутын өмнө

АНУ-ын нөлөө бүхий улс төр, нийгмийн идэвхтэн Чарли Кирк оюутны хотхонд болж байсан арга хэмжээний үеэр буудуулан амиа алджээ. 18 настайдаа "Turning Point" хэмээх консерватив бүлэг байгуулан нөлөөллийн ажлаа эхэлсэн тэрбээр АНУ даяар хэсэн, их, дээд сургуулиудын хотхоны гадаа мэтгэлцээн зохион байгуулж явдаг байжээ.

Ерөнхийлөгч Д.Трамп түүнийг амиа алдсаны дараа сошиал хуудастаа “Агуу, бүр домогт Чарли Кирк амиа алдлаа” гээд, “АНУ-ын залуусын зүрх сэтгэлийг Чарлигаас илүү ойлгодог хүн үгүй байлаа” гэж бичжээ.

Түүнийг дээвэр дээрээс буудсан гэж таамаглаж байгаа бөгөөд хэрэгтнийг мөрдөх ажил үргэлжилж байгаа аж. Энэ хэгэгтэй холбоотой нэг сэжигтэнг баривчилсан ч холбоогүй болох нь тогтоогдсон тул сулласан гэж Холбооны мөрдөх товчооны дарга Кэш Пател мэдэгджээ.

Юта мужийн Амбан захирагч Киркийн аллагыг “Улс төрийн аллага” гэж нэрлэсэн байна.

Холбооны мөрдөх товчооны захирал Каш Пател хэлэхдээ, өмнө нь баривчлагдсан сэжигтэн одоо суллагдсан байна

Албаны хүмүүс буудлага дээвэр дээрээс буусан гэж таамаглаж байна - BBC Verify буудлагын дараа интернетэд тавигдсан видеог судалжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна