Жил бүр Уул уурхай ашигт малтмалын салбарын эмэгтэйчүүдийн холбооноос (WMRM) "Уул уурхайн салбарын шилдэг эмэгтэйчүүд" шагнал гардуулах ёслолыг зохион байгуулдаг.
"Жендерийн Тэгш Эрхийг Дэмжигч" шагналын ялагчаар "Оюу толгой" компанийн Ил уурхайн үйл ажиллагааны менежер С.Цогжавхлан тодорлоо. Тэрээр багийнхаа Хүнд машин механизмын оператор, Өрөмдлөг тэсэлгээний оператор, Инженер, Төслийн ахлах гэх мэт бүх шатлалын албан тушаалд эмэгтэй ажилчдын тоог 10% (2020) -с 20% хүртэл нэмэгдүүлсэн билээ. Түүний удирддаг багт Уул уурхайн салбарын хүнд машин механизм ажиллуулдаг эмэгтэйчүүдийн эзлэх хувь хамгийн өндөр буюу 21% байдаг. Мөн түүний хариуцсан багийн 51 хувийг Өмнөговийн ажиллах хүч бүрдүүлж байна. Тэрээр жендерийн эрх тэгш байдлыг дэмжих төдийгүй эмэгтэй ажилчдын ажиллах орчныг сайжруулахад анхаарал хандуулж ажилладаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна