Гүний уурхайн соёлын өдөрлөгт 2000 гаруй ажилтнууд оролцож, түншлэгч байгууллагуудын бэлтгэсэн соёлын асруудаар зочлон тухайн улсын өв соёлоос гадна үндэсний хувцасны үзүүлбэр, хөгжим, бүжиг болон бусад урлагийн тоглолтыг үзэн нэгэн өдрийг өнгөрүүллээ.
Соёлын өдөрлөгт “Бюро Веритас” Энэтхэг улсыг, “ЭНКА” Турк улсыг, “ЖиСиАр Монголиа” Өмнөд Африк улсыг, “ЭмСиЭсАй” Япон улсыг, “ЭмСиЭсПи” Солонгос улсыг, “Монадельфус” Пакистан улсыг, “НБИК” Их Британийг, “Уорлэй Инженеринг” Австрали улсыг төлөөлж оролцсон бол Гүний уурхайн сургалтын баг Монгол орны соёлыг танилцуулсан байна.
Монголын нэрт зураач, Оюу толгойн уурхайн цогцолборын Чандмань захиргааны төвд “Мөрөөдлийн тэнгэр”, “Говь нутгийн үзэсгэлэн” бүтээлээ туурвисан С.Заяасайханы уран зургийг дуудлага худалдаанд оруулж, 10 сая төгрөг цуглуулсан нь арга хэмжээний маань бас нэг онцлох үйл явдал байлаа.
Энэхүү сайн үйлсийн аянд зориулсан дуудлага худалдаанаас олсон бүх орлогыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хандивлах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна