Солонгос эмч нар 500 гаруй иргэнд хараа зүйн үзлэг хийж, үнэгүй шил тааруулж өгч байна

Zuv.mn
6 цаг 27 минутын өмнө

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын урилгаар БНСУ-ын “Юүжин оптикал” эмнэлгийн нүдний нарийн мэргэжлийн эмч нарын баг Монголд 3 дахь удаагаа ирж, “Тунгалаг мэлмий-3” аяныг СБД-ийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.

 Аяны хүрээнд Солонгос эмч нар 500 гаруй иргэнд хараа зүйн үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгч, нүдний шил тааруулах ажлыг үнэ төлбөргүй зохион байгуулав. Үзлэгт хамрагдсан иргэдийн нүдний хараанд яг тохирсон шилийг БНСУ-д үйлдвэрлэн, 09-р сарын эхээр Монголд авчирч өгөх юм.  

“Тунгалаг мэлмий” аяныг өмнө нь 2023 оны 3, 11-р саруудад зохион байгуулж, 1200 гаруй иргэнийг хамруулж байсан. Эмч нарын хэлж буйгаар манай иргэдийн дунд насжилт, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй хараа муудах шалтгаан нийтлэг бөгөөд үзлэгт хамрагдсан иргэдийн 80 хувь нь хараа зүйн асуудалтай байна гэв.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын санаачилгаар зохион байгуулдаг “Тунгалаг мэлмий-4” аяныг илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.200
    2024/08/12

    дараа нь бас ариутгагүй багж энэ тэр гээд загнаад байдаг биз дээ

    Хариулах
  • 202.126.91.159
    2024/08/11

    Маргааш үргэлжлэх юм болов у

    Хариулах