Кибер аюулгүй байдлын зөвлөл, Удирдлагын академи хамтран “Цахим засаглалын төлөв, цаашдын чиг хандлага /Кибер аюулгүй байдал/ сэдэвт сургалт зохион байгууллаа. Энэ нь кибер аюулгүй байдлыг бэхжүүлэхээр боловсруулсан шинэ модулаар явагдаж байгаа 16 цагийн анхны сургалт юм.
Цахим хөгжил харилцаа холбооны яам, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газар, Удирдлагын академи, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш нар удирдан явуулж буй тус сургалтад төрийн болон албаны онц чухал мэдээлэл хамгаалах үүрэг бүхий Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс, Ерөнхийлөгчийн тамгын газар, Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зэрэг нийт 36 байгууллагын кибер аюулгүй байдал хариуцсан 42 албан хаагч хамрагдлаа.
Арга хэмжээг нээж Кибер Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Золбаяр үг хэлэхдээ, өнгөрөгч 7 хоногт Монгол улсын хэмжээнд нийт 38 ISP компанийн 8’630 IP хаягт хамаарах 83’809 халдлага зөрчлийн сэжигтэй мэдээлэл илэрсэн талаар дурдаад Кибер аюулгүй байдлын зөвлөл, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер халдлага зөрчилтэй тэмцэх төвүүд бие даан болон хамтран үе шаттайгаар салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалт, дадлагуудыг зохион байгуулж ажилласнаас хойш Potential Threats буюу Байгууллагуудын кибер орчинд аюул занал учруулж болзошгүй зөрчлүүдийн тоо буурч байгаа талаар онцоллоо. Харин халдагад өртсөн байж болзошгүй буюу Suspected compromise тохиолдлын тоо буурахгүй байгаад анхаарал хандуулж нийт иргэдийг мэдлэгжүүлэх, энэ төрлийн аюулыг тараагч Malware буюу хортой кодод өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттайгаар авах шаардлагатай байгаа талаар мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.75
ANUSDI80955877
Хариулах