ЭМЭЭЛТ ДЭХ МАХНЫ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООВ

Х.Есү
2024/03/18

Эмээлтэд байрлалтай мах боловсруулах үйлдвэрт чанарын шаардлага хангахгүй байж болзошгүй мах бэлтгэж байна гэсэн иргэний мэдээллийн мөрөөр Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид 3 дугаар сарын 17-ны өдөр газар дээр нь ажиллалаа. 

Тухайн үйлдвэрийн агуулахад хадгалагдаж байсан мах, махан бүтээгдэхүүний төрөл тус бүрээс дээж авч, дээжийг Нийслэлийн мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлэн, үйлдвэрийг лацдан битүүмжилж, үйл ажиллагааг нь түр зогсоогоод байна. 

Тус үйлдвэрт хяналт, шалгалтын ажлыг үргэлжлүүлэн ажиллаж байна.

Дашрамд дурдахад ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газар, НМЭГ-ын улсын ахлах байцаагчид хамтран шаардлага хангахгүй 47.64 тн махыг устгах ажлыг энэ сарын эхэнд зохион байгуулж ажиллаад байна.

https://www.facebook.com/mofagovmn/videos/336334408840060



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна