Өнөөдөр /2024.04.11/ “Mongolian Jewellery and Metal Forum, Expo-2024” салбарын нэгдсэн форум болж байна. Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газар, Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ, менежментийн тогтолцооны чанар, аюулгүй байдлыг хангах, хэрэглэгч, үйлдвэрлэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах, салбарт хэрэгцээтэй Үндэсний стандартуудыг боловсруулах, батлуулах зэргийг тусгасан юм.
Мөн Олон улсын стандартуудыг үндэсний стандарт болгох, хэрэглэх, Үнэт металлын салбарын техникийн хороо, тохирлын үнэлгээний байгууллага бий болгох асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд судлах, Үнэт металл, эрдэнийн чулуу болон тэдгээрээр хийсэн эдлэлд сорьц тогтоох болон бусад шинжилгээ сорилтыг хийх дэвшилтэт аргыг нэвтрүүлэх, багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх боломжийг бий болгох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг тусгалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна