НОГООН ТЕХНОЛОГИ-2024: Нүүдэлчин эко зуух угаартах эрсдэлгүй, хэмнэлттэй гэдгээрээ олны талархлыг хүлээж байна

Х.Есү
2024/09/18

БОУАӨЯ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС хамтран зохион байгуулж Ногоон технологи 2024 үзэсгэлэн энэ сарын 18,19-ны өдрүүдэд зохион баййгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнд байгальд ээлтэй иноваци шингэсэн дэвшилтэт технологи бүхий бүтээгдэхүүнүүд танилцуулагдаж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдээс сүүлийн үед  угаарын хийгээ давхар шатаадаг угаартах аюулгүй, айдасгүй гэдгээрээ танигдаад буй Нүүдэлчин эко зуухыг онцолж байна. Энэ зуух нь Монгол хүний ур ухаанаар бүтсэн  бөгөөд “Таван толгой түлш ” ХХК-ийн Зүүн баруун үйлдвэрүүдийн сайжруулсан түлш, болон “Энержи Ресурс” ХХК-ийн угаасан нүүрс,  мөн хөдөө орон нутагт хэрэглэж байгаа түүхий нүүрсэнд зориулж дулаанаа удаан хугацаанд хадгалах зориулалттай хэмнэлттэй,  галлах явцад гарсан утааг дахин шатаах, давхар шаталтат технологи дээр үндэслэн бүтээсэн угаартах аюулгүй зуух аж.

НИЙСЛЭЛИЙН ГАЛ ТҮЛДЭГ 210 МЯНГАН ӨРХ ХЭРЭГЛЭВЭЛ ЖИЛДЭЭ 75,6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭМНЭЛТ  ГАРЧ МӨН АГААРТ  ТИЙМ ХЭМЖЭЭНИЙ БОХИРДОЛ ҮҮСЭХГҮЙ ЮМ.

Давхар шаталтат Нүүдэлчин эко зуухыг хэрэглэснээр: галлагааны хугацаанд 1 айл өдөрт = 1500₮, сард = 45,238₮, жилд 360,000 төгрөг хэмнэх бөгөөд  Улаанбаатар хотын гэр хорооллын гал түлдэг 210,000 айл  өрх энэ зуухыг хэрэглэнэ гэж үзвэл өдөрт 315,000,000, сард = 9,5 тэрбум,  жилд = 75,6 тэрбум төгрөг хэмнэлт гарах тооцоолол гарч байна.

Мөн утааг 90-ээс дээш хувиар багасгах ба манай улсад мөрдөгдөж буй  MNS5216:2016  стандартын үзүүлэлтүүдийн ахуйн хэрэглээний зуухны стандартаас 4 дахин бага байгааг холбогдох мэргэжлийн байгууллагуудын шинжилгээгээр нотлогдсон байна. Иргэдийн зүгээс угаартах аюулгүй гэдгээр нь сонголтоо хийж байна. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.211
    2024/09/18

    Нэг юм хийх гэж байгаа бол Хаана болохыг нь тодорхой бичээч тасгийн гагазар нь хүртэл дэндүү мулгуу юм

    Хариулах
  • 66.181.161.41
    2024/09/18

    Найс

    Хариулах