Даатгалын систем нийлүүлэх компанийг сонгон шалгаруулна

Х.Есү
Өчигдөр 17 цаг 14 минут

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2024 оны 9-р сарын 18-ны өдөр

RFP24-191

ХААН Банканд даатгалын систем нийлүүлж, хамтран ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниуд ХААН Банкны 5000000015 тоот дансанд 50,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, баримтыг албан бичгийн хамт ITProcurement@khanbank.com хаягт ирүүлэн сонгон шалгаруулалтын өгөгдлийг тус хаягаас авна уу. Мөн материалыг заавал цахимаар хүргүүлэхийг анхаарна уу.

Зөвхөн санхүүгийн үнийн саналыг procurement_audit@khanbank.com,  бусад цахим материалыг ITProcurement@khanbank.com хаяг руу тус тус салган RFP24-191 дугаарыг мэйлийн гарчиг хэсэгт тэмдэглэж, 2024 оны 9-р сарын 27-ны өглөөний 10:00 цагаас өмнө ирүүлэх ба зөвхөн шалгарсан компанид и-мэйлээр хариу мэдэгдэх болно.

Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1, ХУД-15, Ш/Х-192, Улаанбаатар-17010

Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг ITProcurement@khanbank.com хаягт хандаж авна уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна