Дөлгөөн нуураас Өлзий төв хүртэлх замыг хааж шинэчлэнэ

Х.Есү
13 цаг 18 минутын өмнө

Сүхбаатар дүүргийн 8, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их тойруугийн авто зам “Дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “Өлзий төв” хүртэлх авто замын хоёрдугаар хэсгийг засварлаж шинэчилнэ.

Авто замыг есдүгээр сарын 21-ний өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 23-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлах юм. Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна