Ховор ургамалд тооцогдох "Хонин арц" тээвэрлэж явсныг илрүүллээ

С.Гандэлгэр
2024/09/21

Энэ оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэл рүү иргэн Э нь ховор ургамалд тооцогдох 23 шуудай хонин арц тээвэрлэн явсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эрүүгийн хууль 24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх
Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.138
    2024/09/22

    Idej uuj bga tomchuuddaarga hemjee awch chadahgvi baij ard irgede arai yma

    Хариулах
  • 122.201.31.184
    2024/09/22

    Идэж уугаад байгаа томчуудаа ингэж баоь л даа хэдэн шуудай арц л түүгээ биз хэдэн тонноор нь нүүрс гаргасан хулгайчидаа бариачээ энгийн иргэнд мөн ч ширүүн юмаа

    Хариулах
  • 66.181.161.206
    2024/09/21

    Энэ арц тэгээд хориотой ургамал юм уу? одоо тэгээд 5 жил авах юм уу? ямар аймаар ен

    Хариулах