Улаанбаатарт 18 градус дулаан байна

Zuv.mn
2 цаг 46 минутын өмнө

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орохыг анхааруулж байна. 

2024 оны 09-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, бороо, нойтон цас орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +9...+14 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +23...+28 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +18...+23 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +16...+18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +16...+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруунaaс секундэд 6-11 метр. +15...+17 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: +5 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна