Цахим орчинд Turkish Airlines-ны бүртгэлийн ажилтан аутизмтай Монгол хүүхдийг ялгаварлан гадуурхсан гэх мэдээлэл цацагдсан. Энэхүү асуудалтай холбогдуулан аяллын компаниуд нислэгээ цуцлуулж эхэллээ.
Та бүхэнд охины ээжийн бичсэн сэтгэгдлийг хүргэж байна.
"Манай охин 14 настай. Аутизмын хүрээний эмгэгтэй. 9 сарын 19-ний өглөө Turkish Airlines -нисэх гээд бүртгэл хийлгээд зогсож байтал тэр өдөр Нисэх дээр Turkish airline-ны бизнес класс дээр бүртгэл хийж байсан эмэгтэй охиныг минь “хэвийн биш хүүхэд байна. Онгоцонд бусдад саад болохоор байна гээд бүртгэлээ хийхгүй” нилээд маягласан. Охин маань тайван зогсдоггүй биеэ байнга займчиж байдаг.
Бусдаар бол хүний биед гар хүрдэггүй хүнд саад болдоггүй мөрөөрөө охин. Би тэр эмэгтэйд бид байнга явдаг юмаа манай охин бусдад саад болохгүй гэсэн чинь би яаж мэддэг юм. Саад болбол яах уу энэ тэр гэсэн. Олон улсад, гадаадад харин ч ийм хүүхдэд тусгай эрх олгоод оочер дараалалгүйгээр бүртгэж оруулах, өөрт нь болон бусдад саадгүйгээр аль эвтэйхэн суудалд суулгадаг юм. Охинтойгоо зөндөө л онгоцоор явдаг байсан. Харин ч найрсаг хүлээж аваад охинд маань кармаанаасаа чихэр тоглоом хүртэл өгдөг. Монголчууд хэзээ ийм хүнд суртлаа болих вэ.
Аутизмтэй хүүхдүүд одоо онгоцоор нисэж болохгүй юу. Мөн тэр эмэгтэй цаашаа Истанбулаас Европ орох онгоцны суудлыг хүртэл охинтой минь нэг дор биш энд тэнд өөр өөр газар нэг нэгээрээ суухаар бүртгэсэн байсан. Азаар сул суудал таараад өөр суудал дээр охиныхоо хажууд сууж явсан. Тэр эмэгтэй та үнэхээр муу хүн байна шүү.
Turkish airlines-ны тэр бүртгэлийн эмэгтэйд гомдолтой бна. Би цаашаа гомдол гаргана" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.94.162
TK iinhan uursduu burtgelee hiideggui. Gereet gazruud n hiij baigaa. hunii umnuus gsn shig zan gargajdee. Ter burtgeliin ajiltantai bol hariutslaga tootsoh l heregtei
Хариулах58.29.180.86
Gaduurhal, ih zan , ajliin bairnaasaa ilchluulegchee Doromjloh , ul toomsorloh asuudal zuwhun mongold noyoldog Ter yalanguya mongoliin zah zeeld bair suuritai, monopol kompaniudad ih anzaaragddag Bvh tsag uyed hvn hvneeree l baih saihan
Хариулах117.111.12.197
яаасан муухай сэтгэлгүй ажилтан хүүхэн бэ адилхан эх хүн байж тэгэж болохгүйшдээ хөөрхий тэр хүүхдийг гадуурхаад яааж явсан болдоо ээжээсээ хол өөр газар суугаад арай юмаа Аутизмтай хүүхдүүдийг гадуурхаж болохгүй шүү адилхан хүн шүү дээ
Хариулах