Ажлын тав хоногт замын хөдөлгөөний 52,500 зөрчил илрүүлж, торгууль бичжээ

Zuv.mn
2 цаг 19 минутын өмнө

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу есдүгээр сарын 16-20-ны хооронд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа. Тодруулбал

Хурд хэтрүүлсэн -1,193
Үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй - 170
Гэрлэн дохио зөрчсөн - 26
Ачилтын торгууль -1,657
"E-Police" аппликэйшнээр ирүүлсэн зөрчил - 3,082
Автобусны буюу нэгдүгээр эгнээгээр зорчсон -43,444
Түр болон удаан зогсох хориотой газар зогссон - 2,928 зөрчил бүртгэгдсэн байна.
Иймд жолооч нар замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцохыг зөвлөв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна