МАН-ын хорооноос өнөөдөр /2024.09.26/ НИТХ-д нэр дэвшиж буй 45 төлөөлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх гардуулж байна. НИТХ-д МАН-аас есөн эмэгтэй нэр дэвшиж байгаа юм. Тэдний нэг Сүхбаатар дүүрэгт МАН-аас НИТХ-д нэр дэвшиж байна. Мөн Б.Ану-Үжин нь хамгийн залуу нэр дэвшигч юм.
Б.Ану-Үжин нийслэлийн иргэдийн төлөөлөгч болсноор Улаанбаатар хотод тулгамдаад буй барилгын чанар стандартад анхаарч ажиллах, мөн төсөв мөнгөний зарцуулалтад хяналт тавьж ажиллана гэв.
Тэрбээр "Эмэгтэйчүүд улс төрд илүү их оролцоотой байснаараа нийгмийн шинж чанартай зүйлүүдэд илүү их анхаарал хандуулж, хурдасгадаг гэж боддог. Тиймээс миний хувьд нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаанд чиглэж ажиллана. Цэцэрлэг сургуулийн хүртээмж, барилга орон сууцны стандарт тэр дундаа хүүхдийн тоглоомын талбайн стандартад анхаарна. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 169 тоглоомын талбай бий. Үүнээс 49 тоглоомын талбайн стандартын шаардлагад нийцэж байна. Мөн СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулна. Энэ мэт нийгэм рүү анхаарлаа хандуулж ажиллана. Сүхбаатар дүүрэг хотын төвийн дүүрэг. Гэтэл хөгжлөөрөө нэлээд хойно байна. Энд иргэд амарч суух ногоон байгууламж хомс.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгч байна гэдэг нь иргэдийг төлөөлөн дуу хоолойгоо хүргэж тэдний гүүр болох учиртай. Тиймээс нийгмийн бүхий л салбарт анхаарч ажиллаж, дуу хоолойгоо хүргэнэ.
Мөн бүтээн байгуулалтад зарцуулж буй төсөв мөнгө, гүйцэтгэлд шаардлага, хяналт тавина. Үүний зэрэгцээ хэрэгтэй зүйлүүд дээр санал нэгдэж хамтарч ажиллана. Иргэн төвтэй иргэний төлөөлөл байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна