Хотын ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга хамгийн олон хүнээ нэр дэвшүүлсэн нь анхаарал татах сэдвүүдийн нэг байв. Түүн дотор нь зээ дүүгээ багтаасан. Тодруулбал, НИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын хүү Оргилбат нэр дэвшиж байгаа билээ.
Б.Оргилбат намынхантайгаа нийлээд “Хүүхдийн төлөө хот болгохын төлөө хамтдаа” уриаг урдаа барьж, чамгүй сайн аав гэдгээ ч ярилцлагынхаа үеэр гайхуулжээ. Мөн "Хүүхдүүдийг маань гэрээсээ, аав ээжийнхээ хайр халамжаас гарангуут л нийгэм хоёр боксын бээлийгээр цохиж, зодоход бэлэн байгаа. Тиймээс аюулгүй байдлыг нь хангаж ажиллана" гэж ярьж явна.
Түүний хувьд хувийн хэвшилд ажилласнаас биш төрд нэг өдөр ч ажиллаж үзээгүй. Нэмээд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн чанаргүй зээлтэй гэдгээс өөр олигтой намтаргүй. Тиймээс л фитнест бие бялдар, булчингаа хөгжүүлж буй бичлэг төдийхөн бүдүүн баараг байдлаар сурталчилгаагаа хийж харагдав.
Авга ахынхаа татаасаар АН-ын нэр дэвшигчдийн эхэнд жагсаж, цаашлаад бүр хотын орлогчийн суудал ч зүүдэлж яваа гэх. "Кран" сайтай байж болох ч, төрд гарч түмний эрх ашгийг төлөөлөх нь хувийн компани удирдахаас газар тэнгэр шиг ялгаатай гэдгийг гадарлах биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.81
ХҮЗҮҮ ХУЛГАЙЧЫН ДҮҮ БИШ Л БОЛ ЯАМАЙ ДАА.
Хариулах