Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж буй “Mining Week 2024 & MinePro 2024” арга хэмжээг ХААН Банк дэмжин ажиллаж, Gold спонсороор оролцож байна.
Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагч нарт сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилгоор “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээг 2022 оноос уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд уул уурхайн салбарын шинэчлэл, инновацыг танилцуулан ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход өндөр ач холбогдолтой байдгаараа онцлогтой. Энэ жил тус арга хэмжээг дэлхийн эрдэс баялгийн салбарт трэнд болж буй чухал ашигт малтмал, хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэржилт болон уул уурхайн санхүүжилт гэсэн үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.