Бага насны хүүхэд хүчирхийлээд гадаад руу оргон зайлсан этгээдийг авчирлаа

Zuv.mn
2024/10/03

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Э”-г уржигдар Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчирчээ.

Уг этгээд нь 2021 онд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдээд, гадаад улсад оргон зайлж, Төв Азийн улсуудад хууль бусаар амьдарч байсан аж. 

Түүнийг Интерполын хамтын ажиллагааны шугамаар Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казакстан Улсуудын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран ажиллаж, Киргиз Улсад орогнож байгааг нь тогтоон, энэ оны тавдугаар сарын 26-нд баривчлан саатуулаад байжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна