ГЕГ: Импортын бродюр нэг ширхэг нь 19 мянган төгрөг биш. Дунджаар 77 мянган төгрөгөөр гаальд мэдүүлсэн байна

Zuv.mn
2024/10/04

Гаалийн ерөнхий газзраас сүүлийн үед иргэдийн анхаарлыг татаад буй бродюрийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ГЕГ-ын Бараа ангилал, үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Чимгэрэл "2024 оны есдүгээр сарын байдлаар нийт 58 аж ахуй нэгж, хоёр иргэний нийт 21 мянган тонн замын хашлага, бродюр, хавтангууд импортолсон байна. Нийт 2.4 тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлсэн. Цахим хуудаст гараад байгаа 19 мянган төгрөгийн бродюрын асуудлыг шалгаж үзэхэд тийм асуудал байгаагүй.

Импортолж байгаа бродюр, замын хашлагийн нэг ширхэгийн үнийг тооцоолж үзэхэд дунджаар 77 мянган төгрөгөөр гаалийн байгууллагад мэдүүлж, НӨАТ төлж барагдуулсан байна.

Тэгэхээр замын хашлагын үнэ жил бүр харилцан адилгүй. Энэ жил замын бүтээн байгуулалтын ажил их байгаа учир өнгөрсөн онуудтай харьцуулахад замын хашлагын импорт өссөн. Тодруулбал, 30 дахин өссөн байгаа. Гаалийн байгууллагын хувьд хэмжээсийг метр куб, тонноор хэмждэг. Ширхгээр бол тооцдоггүй. Энэ жилийн тухайд байгалийн чулуун бродюр ихээр орж ирсэн. Мөн цементэн бетон орж ирж байгаа. Гаалийн татварын хувьд байгалийн чулуун хашлагынх таван хувь, НӨАТ 10 хувь байдаг. Цементэн бетон хашлага гааль 20 хувь, НӨАТ 10 хувь байдаг. Энэ оны эхний есөн сарын байдлаар Хятад улсын Замын-Үүд, Бичигт, Бургастайн боомт, Гашуунсухайтын боомтоор бродюр импортлогдсон." гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна