10-р сарын 11 буюу сонгуулийн өдөр бүх нийтээр амарна

Zuv.mn
2024/10/07

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр 07:00-20:00 цагт болно.

Санал хураалт баасан гарагт таарч буй бөгөөд энэ өдөр бүх нийтээр амарна.

Санал авах өдөр тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй хуулийн этгээдийг мөнгөн дүнгээр торгох хуулийн зохицуулалттай. Сонгох эрхийг хангаагүй бол гомдол гаргах бүрэн боломжтой.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна