Булган аймагт 61 настай эрэгтэй сураггүй болжээ.
Тодруулбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн “Цагаан хашаат” гэдэг амралтын газраас Хишиг-Өндөр сумын Мааньт багийн оршин суугч, иргэн Б /61 настай, эрэгтэй/ 10.02-ны өдрийн 22:00 цагаас хойш одоог хүртэл сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 19:40 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн алба хаагчид Хишиг-Өндөр сумын Жаргалант баг, “Цагаан хашаат” гэдэг амралтын газар руу хөдөлгөөн үйлдсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна