ОХУ Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Халхын голын ялалтын 85 жилийн ойн медалиар шагнажээ.
Медаль гардуулах ёслол ОХУ-ын ЭСЯ-ны байранд болсон байна. "Тасс" агентлаг энэ талаар мэдээллээ.
Ёслолд ОХУ-аас Монголд суух цэргийн атташе Павел Петрунин оролцож, Д.Жаргалсайхан нь ЗХУ-д цэргийн дээд боловсрол эзэмшсэн, чөлөөндөө гарсан хурандаа хүний хувьд хоёр улсын цэргийн харилцааг өргөжүүлж хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргадаг гэж цохон тэмдэглэжээ.
Харин Д.Жаргалсайхан "Би Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын Монголын гурван Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж байсан. ОХУ-ын тусламж дэмжлэгээр Монголын Зэвсэгт хүчинд Терроризмтой тэмцэх салбар байгуулагдсан" гэж ярьсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.148
Ёстой нэг амныхаа зоргоор бурдаг хүн хогнуудыг ОХУ шагнажээ.
Хариулах