Манай улс өнөөдрийн байдлаар гадаадаас 667 мянган жуулчин хүлээн авч, нэг тэрбум ам.долларын орлого олжээ. Жуулчдын ихэнх нь БНСУ, ОХУ, БНХАУ-аас ирсэн байна.
Энэ бол Монгол Улс жил дуусахад гурван сар дутуу байхад хүлээж авсан жуулчдын тоогоор түүхэн дээд амжилтаа хэдийнэ тогтоосон гэсэн үг юм.
Манай улс өмнө нь хамгийн ихдээ 577,000 жуулчин хүлээж авч байсан /2019 онд/ бөгөөд энэ үзүүлэлт ноднин 650,000 болж ахисан байдаг юм.
Ноднин Засгийн газар нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад 65 хувьтай биелүүлсэн бол энэ жил зорилтдоо маш ойртох төлөвтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна