Маргаашнаас эхлэн 72 цаг архи, согтууруулах ундаа худалдаалахгүй

Х.Батсайхан
2024/10/09

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар захирамж гаргаж, Нийслэлд маргаашнаас эхлэн гурван хоногийн турш архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо. 

Хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бөгөөд гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.31.179
    2024/10/09

    iim zuil gargaad yah yum. Umnu avchihaad zaraad l bdag shuu dee. Zah zeeliin huuliaraa yavaya

    Хариулах